Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 4,6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 5,7-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 4,6-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 4,6-нд нутгийн зүүн хагаст өдөртөө хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн 8 дугаар бригадад өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12.5 км замыг туулан 12:23 цагт очиж  өвөлжөөг тойрсон 500 м газар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 12:59 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:05 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 8х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 19:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 19:25 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Арвай хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Л-ийн эзэмшлийн Истана загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 19:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 19:58 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврахДорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт 5 давхар байрны дээвэр дээрээс эрэгтэй хүүхэд үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 12:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 12:26 цагт очиж 3 минут ажиллаж Т /10 настай, эрэгтэй/-г аварч, сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд өндрөөс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 13:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 13:07 цагт очиж 20 минут ажиллаж байрны 6 давхраас иргэн Н /23 настай, эмэгтэй/ унах гэж байсныг аварч Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нүхэн жорлонд хүн унасан байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 22:26 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 19 км замыг туулан 22:45 цагт очиж 20 минут ажиллаж иргэн Т /33 настай, эрэгтэй/ унаж амь насаа алдсан байсныг гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top