Онцгойнхондоо баярлалаа

712-15486535666a30deeaa28efdd92a36b5ee04126817_l.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо.

Тус ангийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт мэндчилгээ ирүүлсэн байна.  Мэндчилгээнд “Одоогоос яг 50 жилийн тэртээ манай Ховд аймгийн Онцгой байдлын газрын тулгын чулуу болсон Аврах Гал унтраах 48-р анги байгуулагдаж байжээ. Та нартаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өрөөлийн амийг аврахын төлөө өөрийгөө умартан зүтгэдэг онцгойнхондоо БАЯРЛАЛАА. Ховд нутгаа төрд төлөөлөн суугаа түшээгийн хувьд та нарыгаа гамшиг ослын өөдөөс гар нүцгэн явуулахгүйн төлөө байнга анхаарч ажиллах болно. Аймгийн Онцгой байдлын газраа ирэх онд 9 давхарт хүрч ажиллах аврах шат бүхий тусгай тоноглолын машин тэрэгтэй болгох ажил маань бүтэж байгааг дуулгахад таатай байна. Гал түймэр, ган зуд, гамшиг осол, өвчин тахал гээд амь өрссөн бүхний өөдөөс та нар л хамгийн түрүүнд бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар зүтгэдэг.

Цасанд боогдлоо, шаварт суулаа, ойд төөрлөө, үерт урслаа, түймэрт автлаа… Айдас түгшүүр нөмөрсөн энэ л хэцүү үе бүхэнд авралын гараа сунгаж Онцгойнхон л хамгийн түрүүнд ирдэг. Тийм болохоор тэдэнд бүгдээрээ БАЯРЛАЛАА гэдэг үгээр урам хайрлаж, сэтгэлийн хүч нэмээрэй” гэжээ.


ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top