Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хагаст, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрДорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Адагийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 36 алба хаагч, Булган сумын 60 иргэн, Баянтүмэн сумын 6 иргэн, нийт 102 хүн, 20 автомашин, 5 мотоциклтой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 17:25 цагт цурманд оруулсан. 10.04-ний өдрийн 17:50 цагт хээрийн түймрийг унтрааж, тус сумын Засаг дарга Д.Базаргүр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Мөнхтөр нарт хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Намганд хүн унасан талаар: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Хорин тав” гэдэг газарт /Төмөр замын гүүрээс баруун зүгт 150 м-т/ намагт тус аймгийн харьяат иргэн Д /20 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ шигдсэн байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 16:05 цагт очиж, 30 минут ажиллаж, иргэн Д-г эсэн мэнд намгаас гарган ЯТТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top