Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Нуруугүй дэнж” гэдэг газар иргэн А /26 настай, эрэгтэй/ тогтоол усанд унасан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2,  2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн хонины цэцэг өвчинөөр өвчилсөн болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  үхсэн тул устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;    

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр 

Унтраасан: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Билүүт багийн “Могойтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 103 иргэн, 10 автомашин, нийт 115 хүн 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 17:17 цагт унтраасан.

Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт цурамд оруулсан.

Ажиллаж байгаа: Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 25 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Хулстайн гурван даваа” гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашинтай нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны  “Найрамдал”-ын  2 дугаар гудамжны 5 тоотод иргэн С-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 13:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн 6 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 12 дугаар гудамжны 574а тоотод иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 22:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top