Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанОрхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 09:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 09:50 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34б байранд 4 дүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч  байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 16:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, 3 автомашинтай 2 км замыг туулан 17:00 цагт очиж 4 дүгээр давхрын 17 тоотын тагт, тус барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 20:05 цагт очиж эзэмшигч тодорхойгүй 16х10 метрийн хэмжээтэй баригдаж байгаа барилгын 2 давхарт хураалттай хөөсөнцөр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19.5 км замыг туулан 12:47 цагт очиж иргэн Б /46 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилгоор үсрэх гэж байсныг 30 минут ажиллаж аварсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top