Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших сургуулилт боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Японы Хүүхдийг ивээх сан, Нийслэлийн боловсролын газар, БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 63 дугаар анги хамтран тус дүүргийн 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох дадлага сургуулийг зохион байгуулав.

received_946177905439299

97 дугаар дунд сургууль нь хичээлийн 2 байртай. Хичээлийн нэгдүгээр байр 1970 онд баригдсан. Хичээлийн 2-р байр 2007 онд баригдсан аж. Уг сургуульд нийт 1-12 дугаар ангийн 69 бүлгийн 2400 хүүхэд суралцдаг. 155 багш ажилтантай юм байна. Өнөөдрийн дадлага сургуулилтад 1-12 дугаар ангийн 35 бүлгийн 1142 хүүхэд оролцлоо.

Дадлага сургуулийг зохион байгуулахад тус сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүд идэвхитэй оролцсон бөгөөд хүүхдүүдэд мэдээлэл өгөх, аюулгүй талбайд хүрэх чиглэлийг заах, газар хөдлөлтийн үед хүүхдүүдэд зааварчилгаа өгөх зэргээр сургуулийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын гишүүдтэй хамтран ажиллав.

received_946176212106135

Дадлага сургуулийн үеэр гамшгийн үед сургуулиас аюулгүй талбайд гарах, анги хүүхдүүдийн бүртгэлийг хэрхэн хийх, гэмтэж бэртсэн хүүхдүүдэд хэрхэн анхны тусламж үзүүлэх, хүүхдийг аврах, гамшгийн үед сургуулийн орон тооны бус штаб хэрхэн ажиллах, галыг хэрхэн унтраах зэрэг дадлага сургуулийг хийж туршиж үзлээ.

Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийг түшиглэн байгуулсан “Сургалтын танхим”-ын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан юм.

received_946175505439539

received_946175818772841

scroll to top