“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

75210328_529822211133671_3038645428699529216_n.jpg

 Дорноговь аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн ээлжит бус хуралдаан боллоо.

 Хуралдааны үеэр 2019-2020 оны үйл ажиллагааны хэрэгжилт болон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны үр дүнг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Энхтүвшин, орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар зөвлөлийн нийт гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж, санд хөрөнгө төвлөрүүлэх, 2020 онд үерийн далан байгуулах, сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг гишүүдийг аймгийн Засаг даргын 2019 оны А/335 дугаар захирамжаар шинэчлэн томилж, 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top