“Онцгой мэдээ”сонины 100 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

100dugaar.jpg

  Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллага, алба хаагчдын ажил үйлсийг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдээ мэдээллийн гүүр болох зорилготой “Онцгой мэдээ” сонин дөрөв дэх жилдээ хэвлэгдэн гарч, өнөөдөр 100 дахь дугаараа өлгийдөн авлаа.

“Онцгой мэдээ “сонины 100 дахь дугаар гарсантай холбогдуулан “Шилдэг захиалагч хамт олон”, “Шилдэг идэвхтэн бичигч”-ээ тодруулсан юм.

 “Шилдэг захиалагч хамт олон”-оор жил бүр захиалгаа нэмэгдүүлж, сонины захиалгад алба хаагчдаа бүрэн хамруулж, бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Орхон аймгийн Онцгой байдлын газрын хамт олон шалгарсан бол  “Шилдэг идэвхтэн бичигч”-ээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын АССУСАХМэргэжилтэн, ахмад Р.Дэлгэрдалай тодорлоо.

 Мөн ОБЕГ болон Гамшиг судлалын хүрээлэнгийн алба хаагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай, удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Өнөрсайхан тэргүүлсэн бол мөн газрын мэргэжилтэн, хошууч Л.Мөнхбаатар удааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top