Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан.

Өнөөдөр:  Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр, 11,12-нд ихэнх нутгаар, 13-н говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус,  Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул цамхагийн дэргэд иргэн Б-гийн эзэмшлийн 16 давхар баригдаж буй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 16:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км замыг туулан 16:24 цагт очиж 2, 3 дугаар давхарт хураалттай барилгын шилэн хөвөн, цахилгааны утас шатаж байсныг 1 цаг 20 минут, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 16:38 цагт очиж 20 минут тус тус ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанӨмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт 2х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 12:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 12:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд иргэн Э-гийн 5 ханатай гэр, иргэн Ж-гийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 13:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:14 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд иргэн Т-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 5 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 14:51 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5.7 км замыг туулан 17:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осолТөв аймгийн Аргалант сумын Уушийн хөтөл гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км/-т “Кроун” загварын автомашин, “Приус-20” загварын автомашинууд хоорондоо мөргөлдөж 1 хүн нас барсан, 3 хүн бэртсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Лүн сумын Эрэн хайх, аврах бүлгийн 2 алба хаагч, 1 автомашинтай 53 км замыг туулан 12:45 цагт очиж “Кроун” загварын автомашины жолооч /Х 22 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсаныг 25 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад, иргэн Э /22 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Э /26 настай, эмэгтэй/ нарыг сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top