ОЛОН ӨНГӨ: Эмч, аврагчдад зам тавь!

0hk0wieu.jpg

М.Тэнүүн

Хотын төвд гал гарч, бүхэл бүтэн 12 давхрын хэд хэдэн айлыг хамарч мэдэх нөхцөл байдал үүсээд байхад гал командын машинд зам тавьж өгөх ухамсарт хандлагагүй жолооч нар олон байгаад гал сөнөөгч харамсан ярив.

Хоёр хоногийн өмнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо, Дашчойлин хийдийн зүүн талд орших  34 дүгээр байранд гал гарч, тийш очиж явсан галын машин замдаа жолооч нарын буруугаас багагүй саатаж, хугацаа хождож очжээ. Жолоочийн үүрэг, ухамсрын хэмжээнд зам тавьж өгөх байтугай зам дээр тавьсан машин дотроо суучхаад бууж ирэхгүй, машинаа хөдөлгөхгүй хэмээн маргасан хүн хүртэл таарчээ.

Түргэний тэрэг, галын машинд зам тавьж өгөх нь, тэднийг чөлөөтэй зорчуулах нь хүний амь аварсантай дүйцэх буян юм. Монголчууд буян хураана гэж дүр эсгэх дуртай. Буяныг заавал хүний нүдэнд харуулж, түмний таалалд нийцүүлж хураадаггүй, тийм сэтгэлгээгээр хандсан үйлдэл буян болдоггүй. Энэ зуунд, энэ цаг үед амьдарч байгаа хүн ийм хэмжээний, наад захын ёс зүйтэй байхыг нийгэм өөрөө шаардаж байгаа. Монголчууд хэзээг хүртээл “орк” гэдэг үгийг нэг нэгэндээ зориулах вэ. Үнэндээ ичмээр санагдаж байна. Үнэхээр хэлсэн ч ойлгодоггүй юм бол хотын дүрмээр амьдардаггүй “орк”-уудад хайр найргүй хариуцлага үүрүүлэхэд татгалзах зүйл алга. Халуун зүрхийг зогсоохгүй гэж, халуун галд үлдээхгүй гэж эрдэнэт хүний амины төлөө тэвдэж яваа эмч, аврагч нарт саад болбол энэ насаар нь жолоо барих эрхийг нь хязгаарлах хэрэгтэй.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top