1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Газрын хэвлийд эрэн хайх: Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрийн худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтийн талбайн 5 метр ухсан нүхэнд хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 3 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нарын цогцсыг 2015.10.15-ны өдрийн 05:57 цагт гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, 1 автомашинтай нийт 23 хүн, 1 техник хэрэгсэлтэй, 5 мотоцикль, 6 морьтойгоор унтраахаар ажиллаж байна.
Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 74 иргэн, 2 автомашин, 7 мотоцикль, нийт 85 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт;
Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 110 иргэн, 10 автомашин, 10 мотоцикль, нийт 123 хүн 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.12-ны өдрийн 11:45 цагт цурамд тус тус оруулсан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 65 дугаар гудамжны 1029 тоотод иргэн О-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инэл кашмер” ХХК-ийн хашаанд хураалттай байсан ноос шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч,
Булган аймгийн Булган сумын Булган багийн 20 дугаар гудамжны 5 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 20:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 9 алба хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт” 6 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 31 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж заяа” ХХК-ийн тахианы байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 06:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 21 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Айдасын даваа” гэдэг газар хатуу хучилтттай автозамын зорчих хэсэгт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 35-25 УНК улсын дугаартай шатахуун ачсан автоцистерн онхолдож түлш асгарч байна гэсэн дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 20:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, автоцистернийг татаж босгосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР