Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сансрын холбооны “iridium-9575” маркийн иридиум утас шийдвэрлэн өглөө.
Тус сансрын холбооны утсыг ашиглан Монгол орны болон дэлхийн хаанаас ч холбоо барих бүрэн боломжтой юм.
Ингэснээр гамшгаас хамгаалах албадын холбооны бэлтгэл, бэлэн байдал хангагдаж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.