Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Партизан багийн 6 дугаар гудамж 8 тоотод  оршин суугч иргэн Ж /35 настай, эрэгтэй/ 2015.10.14-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 08:00 цагт сумын Засаг даргад мэдэгдсэн. Тус сумын мэргэжлийн ангиас 30 иргэн, 4 автомашин, 6 мотоцикльтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.15-ны өдрийн 12:35 цагт /орон нутгийн цагаар/ тус сумын Шар нуур багийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Ажиллаж байгаа: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, 1 автомашинтай, 5 мотоцикль, нийт 35 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, дархан цаазат Богдхан-Уулын /Зайсангийн ам Ханбогд амралтын урд/ Бугын довцог гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 3 автомашин, 7 мотоцикль, нийт 62 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт;

Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 70 иргэн, 10 автомашин, 10 мотоцикль, нийт 82 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.12-ны өдрийн 11:45 цагт цурамд тус тус оруулсан.

Унтарсан түймэр: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн /сумаас хойш 16 км/ “Элбэнхийн даваа”  гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 15:35 цаг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, 5 мотоцикль, нийт 21 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.15-ны өдрийн 16:40 цагт цурамд оруулан мөн өдрийн 19:10 цагт унтрааж сумын Засаг даргад;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн /сумаас зүүн урагш 70 км/ “Сэрхийн далан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус сумын 20 иргэн, 1 автомашинтай, хадлангийн 15 хүн 1 автомашин, 5 мотоцикль, нийт 35 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.15-ны өдрийн 17:05 цагт цурамд оруулан мөн өдрийн 23:10 цагт унтраан сумын Засаг даргын орлогч С-д тус тус хүлээлгэн өгсөн.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хорооллын замын урд байрлах авто машины тавиулангийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой багт зам ангийн бетон заводын хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 8 алба хаагч;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр 7-6 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 15:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дуггар багийн 23 дугаар гудамжны 6 тоот хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 164-ийн Х-гийн 21 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 4 дүгээр гудамжны 1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top