Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Ой хээрийн түймэр:

Цурамд орсон:  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, 1 автомашинтай, 5 мотоцикль, нийт 37 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулсан.

Унтарсан түймэр: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 3 автомашин, 7 мотоцикль, нийт 62 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.17-ны өдрийн 15:00 цагт;

Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 70 иргэн, 10 автомашин, 10 мотоцикль, нийт 82 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.17-ны өдрийн 15:00 цагт тус тус унтраасан.    

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 234 тоотод иргэн П-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.17-ны өдрийн 11:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 17 дугаар гудамжны 11 тоотод эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.17-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч тус тус  ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top