Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас аврах, хямралын менежментийг сайжруулах нь” олон улсын бага хуралд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Т.Зориг нар оролцож байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/11/1-2-6smxj4uzjrqmnd2g5q8tf7cv4ypf6gaovxgeo7mp45c.jpg)
Азийн том хотуудын холбооноос зохион байгуулж байгаа тус хуралд Улаанбаатар, Токио, Сөүл, Манила, , Куала Лампур, Жакарта зэрэг 10 хотын төлөөлөгч оролцож байгаа юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/11/5-2-1024x1024.jpg)
Оролцогчид гамшгийн удирдлага болон гамшгийн бэлэн байдлын туршлагаа хуваалцан, санал солилцож байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/11/3-2-1024x1024.jpg)
Гамшгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх зорилготой олон улсын хурал энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.