Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус,  Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар 6-р баг 3ээлийн хорооллын 1020-10 тоотод /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км/ Иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 08:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 08:47 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайран багийн “Баазын лагер”-т /аймгийн төвөөс баруун хойд зүгт 402.5 км, сумын төвөөс баруун урд зүгт 2.5 км/-т Иргэн А гэр бүлийн хамт 5 ханатай гэрт угаартсан байж болзошгүй гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 11:37  цагт очсон. Иргэн А /41 настай, эрэгтэй/ гэртээ газар унасан байрлалтай, Б /41 настай, эмэгтэй/, Э /16 настай, эмэгтэй/ орон дотроо нас барсан байдалтай байсныг сумын Цагдаагийн хэлтэс, хяналтын прокурорт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, туулын 5 дугаар гудамжинд Иргэн Ч-ийн 5х6 метрийн хэмжээтэй нийтийн байр  шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 13:10 цагт очиж нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Хаадууд” кино театрын гадна Иргэн Н-ийн эзэмшлийн “Аванти ХД” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  3.5 км замыг туулан 16:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны автозамын зорчих хэсэгт авто осол болж жолооч нь автомашины төмөр хийцэд дарагдаж нас барсан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 20:32 цагт очиж 1:10 цаг ажиллаж Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн Ө /67 настай, эрэгтэй/ Стима загварын автомашинтайгаар Хово загварын автомашин /жолооч Б-ын/-ы араас мөргөж автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Иргэн Т /66 настай, эмэгтэй/, иргэн Н /45 настай, эрэгтэй/ нар хүнд хөнгөн гэмтсэнийг Багануур дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. 11.14-ний өдрийн 07:00 цагт орон нутгаас 10 хүн 2 автомашин, ар гэрээс нь 18 хүн, 2 автомашин, 4 мотоциклтой “Хагийн нуур”-аас баруун болон хойд зүгт “Цав,Таван модот, Тэмээн хүзүү”  гэдэг  газраар 15 км, “Хүрмэн цав” гэдэг газраас  баруун хойд зүгт “Гүнж, Урт гуу, Улаан хүзүү” гэдэг газраар 20 км. Онцгой байдлын газраас 8 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашинтай “Хагийн нуур”-аас баруун болон зүүн зүгт “Улаан” гэдэг газар хүртэл эрлийн ажлыг 25 км /Нийт 36 хүн, 1 эрэлч нохой, 5 автомашин, 4 мотоциклтой, 60 км газарт/  газарт хийсэн боловч үр дүнд хүрээгүй үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. 11.15-ны өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлнэ.

 Бусад:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын өргөтгөлд Худалдааны төвийн хашаанд нүхэнд хүн унасан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 19:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 19:53 цагт очиж 20 минут ажиллан 2 метр орчим гүнтэй, 50х50 метрийн хэмжээтэй өргөн ухсан нүхнээс иргэн С /52 настай, эмэгтэй/-г аварч зүүн хөлийн дунд чөмгөний хугаралттай байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НТТТөвийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top