НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Залгасан бол салга, салгасан бол шалга” аяныг эхлүүллээ.
“Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан болзошгүй гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.
Мөн гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтад 326 айл өрх хамрагдан, 91 зөрчил дутагдлыг илрүүлж, 32 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч заавар зөвлөгөө өгч ажиллаж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.