Францад 140 мянган байшин гэрэл цахилгаангүй болжээ

5dcde2e79bdc7.jpg

Францын зүүн өмнөд нутагт их хэмжээний цас унасны улмаас 140 мянга орчим байшин гэрэл цахилгаангүй болж, нэг хүн амиа алджээ.

Их хэмжээний цас орсны улмаас Ардеш мужийн цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч, 60 мянга гаруй оршин суугч гэрэл цахилгаангүй болсон гэж мөн мэдээлсэн байна.

“Дром, Изер болон Ардеш мужид 140 мянган байшин гэрэл цахилгаангүй болсон. Манай засварын багийнхан гэмтлийг засахаар ажиллаж байна” гэж цахилгаан хангамжийн “Enedis” компанийн мэдэгдэлд дурджээ.

Телевизийн BFMTV сувгаар мэдээлснээр, Изер мужид цасанд дарагдсан мод машин дээр унасны улмаас нэг хүн амиа алдсан байна.

Пүрэв гарагт Францын долоон бүс нутагт их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор аюулын “улбар шар” түгшүүрийг зарлажээ.

Эх сурвалж:montsame.mn

scroll to top