Албан хаагчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо

0537D831-021E-4F8E-8E04-9D8F2AD2A658.jpeg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Ховд аймагт аймагт ажиллах үеэрээ өнөөдөр Булган сумын Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Засгийн газрын 42 дугаар тогтоолоор Ховд аймгийн Булган суманд Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийг 2011 онд байгуулж байсан бол Засгийн газрын 2015 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өргөжиж, эдүгээ Булган, Үенч, Алтай, Мөст, Цэцэг сумдын иргэдэд хүрч ажиллаж байна.

Энэ хугацаанд обьектын гал түймрийн 169 дуудлага, хээрийн түймрийн 15, үер, усны 14, эрэн хайх, аврах ажиллагааны 28 дуудлагаар ажиллаж, 381 хүний амь нас, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 989,6 сая гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан бол, 2019 онд обьектын гал түймрийн 21, хээрийн түймрийн 4, эрэн хайх, аврах ажиллагааны 6 дуудлагаар ажиллаж, Булган, Үенч, Алтай, Мөст, Цэцэг сумдын албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн нийт 605 сая төгрөгийн өмч, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Тус хэлтсийн хамт олон ажиллах орчин, нөхцлөө сайжруулан тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Байгууллагын хашаа, гэрэлтүүлгийг шинээр хийж, хурлын танхим, албаны өрөө тасалгааг засварлан, шуурхай удирдлагын оперативын өрөө, шалган нэвтрүүлэх байрыг шинээр байгуулжээ.

Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Я.Эрэмгийбаатар, ОБЕГ-ын даргад хандан, шуурхай албаны автомашинаар хангах, байгууллагын барилгад засвар хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top