“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна

11-1.jpg

    Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзлэж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж.

    Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 Тус аяныг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг хамтран 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбогдолтой хичээлийг энэ линкээс татаж авна уу?

scroll to top