ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Авто засварын техник, хэрэгсэлтэй ажиллах” сэдэвт хээрийн нөхцөлд засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Үндэсний аврах бригадын Засварын салбарын 14 алба хаагч хамрагдаж, авто засварын техник, хэрэгсэлтэй ажиллах, багаж хэрэгсэлтэй танилцах, засвар үйлчилгээ хийх сургуулилтыг хийсэн юм.
Мөн хээрийн нөхцөлд хөдөлгөөнт “Засварын төв” байгуулж, цахилгаан дулааны хангамжийг холбох, түүнийг ажилуулах, ажиллахгүй байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг засварлах, нөхөн бүрдүүлэх, гэрэл дохио автомашины цахилгааны гэмтэл саатлыг засварлах зэрэг дадлагыг хийж, бэлтгэл бэлэн байдлаа хангалаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.