Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулна

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон нийтийн оролцоонд тулгуурлан  гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах ухамсарт соёл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад орших юм.

Бүх шатны төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага,  хуулийн этгээд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурынхан, хоршоо, нөхөрлөл, малчдын бүлэг, иргэд хамрагдана.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэх,  гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд оролцсон иргэд, байгууллагын тоо нэмэгдэж, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны харилцан уялдаа хангагдах ач холбогдолтой.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгаанд олон нийтийг оролцуулах үйл ажиллагаа тогтмолжиж, гамшгийн эрсдэл буурснаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, байгаль, цаг уурын гаралтай аюулт узэгдлээс хүн ам, эд хөрөнгө, мал амьтан, хурээлэн буй орчинд үүсэх хор уршгийн хэмжээ буурах ач холбогдолтой юм.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top