Италийн хойд нутгийн Венец хотод нүүрлэсэн үерийн
гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тус хотын захирагч Луижи
Бругнаро мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Венец хотод үерийн усны түвшин сүүлийн 50 гаруй жилийн турш бүртгэгдээгүй өндөр хэмжээнд хүрч, хотын 80 гаруй хувь усанд автсан бөгөөд усны түвшин өнгөрсөн мягмар гарагт 1.87 метр хүрсэн байна.
Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өнгөрсөн пүрэв гарагт Венец хотод онц байдал зарласан. Венец хот нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
“Венец хотын 50 гаруй сүм байгалийн гамшигт сүйдсэн бөгөөд сэргээн засварлахад их хэмжээний зардал учрах төлөвтэй байна” гэж Соёлын асуудал хариуцсан сайд Дарио Франческини хэлжээ.
Эх сурвалж:montsame.mn