Хөдөлмөр хамгааллын хувцас гардуулан өглөө

GJ1A4218.jpg

Улсын Онцгой комиссоос БОАЖЯ-ны “Түймрээс хамгаалах үндэсний зөвлөл”-ийн гишүүдэд  ой, хээрийн түймэр болон байгалийн гамшиг, ослын үед ажиллах хөдөлмөр, хамгааллын хувцсыг гардуулан өглөө.

 Тус зөвлөлийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр ахлан ажилладаг бөгөөд нийт 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

“Түймрээс хамгаалах үндэсний зөвлөл” нь байгалийн нөөц, байгалийн гамшигт учирч болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үр дагаврыг тогтоох, үнэлэх, арилгах ажлын бодлого, хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top