Хятад улсын Шаньдун муж дахь нүүрсний уурхайд осол гарсны улмаас нурангинд дарагдсан 11 уурхайчныг аврагчид амжилттай гарган авчээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, уурхайчдад шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн байна. Осол энэ сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 05.50 цагт гарсан бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Осол гарсантай холбогдуулан тус мужийн захиргаа 140 гаруй аврагчдаас бүрдсэн шуурхай баг байгуулжээ.
Тэдэнд нурангинд даруулсан уурхайн гүнээс уурхайчдыг олж, аврахад бүтэн хоног шаардагдсан байна.
Эх сурвалж: news.zindaa.mn