Онцгой байдлын ерөнхий газраас Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд спортын тэмцээнийг энэ сарын 22-24-ны өдрүүдэд “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд зохион байгуулж байна.
Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд өнөөдөр дартс, шатрын тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм.
Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын алба хаагчид оролцож, аваргуудаа шалгаруулна гэж гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.