Дэд ахлагч Н.Номин Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

75550511_997826947217847_6578562396095250432_n-6sqh1au900bx15xfz9q8dz3yl010sdrrx5474w2u4ao.jpg

  НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Н.Номин пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний +57 кг жинд нийлбэр дүнгээрээ 327,5 кг өргөж Монгол улсын хэрэглэлгүй төрлийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн тэрээр тус спортын суултын төрөлд 157.5 кг-ийн жингээр, газраас штанг таталтын төрөлд 142.5 кг-ийн жингээр тус тус Монгол Улсын рекордыг эзэмшдэг юм.

Н.Номин нь Онцгой байдлын байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос хойш пауэрлифтингийн спортоор хичээллэн, улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top