Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд иргэн Б, Ж, Л, Б, А нарын 5 иргэн Ланд-80, Ланд-200 загварын автомашинтай 2015.10.10-ны өдөр гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн  13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг 2015.10.18-ны өдрийн 20:00 цагт зогсоож, 2015.10.19-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж оройн 20:40 цагт рашаан дээр ирэхэд сураггүй болсон 5 иргэн өдрийн 15:00 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сум руу явсан байсан тул 21:05 цагт эрлийн ажиллгааг зогсоосон. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Аврах тусгай ангийн 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар  2015.10.20-ны өдрийн 14:43 цагт байнгын байрлалаас Хэнтий аймгийн Батширээт сумын чиглэлд явж байсан боловч, ар гарийнхэн нь дээрх иргэдийг “Монгол-Алт” ХХК-ийн нисдэг тэргээр 2015.10.20-ны өдрийн 17:00 цагийн орчим Улаанбаатар хотод эсэн мэнд авч ирсэн тул Аврах тусгай ангийн бүлгийг замаас нь буцаасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн МЭАЦЛ-д  “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Уртын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 180 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч Орон нутгийн 14 иргэн, 1 автомашинтай ажиллаж 2015.10.20-ны өдрийн 18:40 цагт;

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Ульхан-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч Орон нутгийн 36 иргэн 2 автомашин, 3 мотоцикльтэй ажиллаж 2015.10.20-ны өдрийн 18:30 цагт тус тус унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4 байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 33 дугаар гудамжны 23 тоотод иргэн Т-ийн байшин, амбаар, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны ”Шарга морьт”-ын зуслангийн задгайд иргэн Б-ийн байшин, тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооллын “Уяачд”-ын 2 дугаар гудамжны 60 тоотод иргэн Ш-ийн хашаанд хураалттай байсан 1200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 15:40 цагт /2015.10.21-ний өдрийн хүлээн авч Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч, Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрин-Интернэшл” ХХК-ийн хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 21:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникиийн холбогдолтой ослын талаар: 

Ахуйн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Горьдлого” автомашиний зогсоолын бие засах газрын нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2015.10.20-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн У /50 настай, эмэгтэй/-г эсэн мэнд гаргаж аймгийн ЯТТ-ын төвд хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top