1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 11:06 цагт очиж, иргэн Ц-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 23:13 цагт очиж, иргэн Э 7.5х6.5 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 02:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 02:49 цагт очиж, иргэн Б-ийн 13х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Авто сургуулийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 02:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 03:04 цагт очиж, иргэн А-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн задгай иргэн А-ийн хашаанд боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 13:45 цагт очиж, 8 тн /440 боодол/ өвс шатаж байсныг 2 цаг 35 минут ажиллаж унтраасан.
3.Мэдээлэл:
Гал түймрийн талаар: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Цагаан худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км, аймгийн төвөөс хойд зүгт 42 км-т/ тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр 11.24-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан. Мэдээллийг иргэн Б-ийн дүү М 11.24-ний өдрийн 15:27 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 5 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 19 хүн, 4 автомашин, нийт 32 хүн, 7 автомашинтайгаар 11.24-ний өдрийн 07:30 цагаас “Бетон гүүр” гэдэг газраас “Бэлхийн гарам”, “Хэцүүгийн даваа”, “Тээлийн-Адаг” гэдэг газар хүртэл нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг нийт 7 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 11.24-ний өдрийн 17:12 цагт зогсоосон.