“Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хуралдааныг даргаллаа

8C620155-CD45-4F14-9461-38377CBA21A0.jpeg

Азийн гамшгийн аюулыг бууруулах төвөөс БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран  энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019“  хуралд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.

Тус улсын Анкара хотноо зохион байгуулагдсан бага хуралд боловсролын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх талаар гишүүн улс, орнуудын туршлагаас суралцах, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, бүс нутгийн хөгжлийн стратеги, томоохон гамшгийн дараах сэргээн босголт зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийгдэж, хэлэлцүүлсэн байна.

 Хурлын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал  Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт III хуралдааныг даргалсан бол Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах сургуулийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар” илтгэлийг тавьж, хэлэлцүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top