Онцгой байдлын алба “1000 төгрөг” аянд нэгдлээ

MN-25-р суваг телевизээс санаачлан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн  Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор “1000 ТӨГРӨГ” сайн үйлсийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аянд Онцгой байдлын албаны 3500 албан хаагч  нэгдэж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал MN-25-р суваг телевизийн төлөөлөлд гардуулан өглөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

9X1A8403

 

9X1A8406

 

 

scroll to top