Олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо

DSC5346.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүллээ.

Ингэснээр Гамшиг судлалын хүрээлэн нь олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн болж байгаа юм.

 Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Дат консалтинг” ХХК-аас зөвлөх үйлчилгээ авч, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гэрчилгээжсэн сургалтуудыг зохион байгуулан, чанарын удирдлагын тогтолцооны үндсэн 6 журам, нэгж, алба хаагч нэг бүрийг ажил үүргийг нарийвчлан задалж тогтоосон, дэс дараатай ажлын дүрэм болох “Чанарын гарын авлага” боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

         Энэ дашрамд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжсний 98 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Гамшиг судлалын хүрээлэнгийн хамт олондоо “Эрдэм шинжилгээний ажилтны өдөр”-ийн баярын мэндийг нийт алба хаагчдынхаа өмнөөс хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top