Багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулна

78306306_2508175232615078_3326118735260942336_n.jpg

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам,  Насан туршийн боловсрол олгох үндэсний төвөөс хамтран зохион байгуулж байгаа “Насан туршийн боловсролын салбарын удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт-семинар”-ын үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, гамшгаас хамгаалах боловсрол насан туршийн боловсролтой холбогдох нь” сэдвээр сургалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас Насан туршийн боловсрол олгох үндэсний төвийн багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, тэднээр дамжуулан гамшгаас хамгаалах аргазүйд иргэдийг сургагч багшаар бэлтгэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top