Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс  голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтэйн уулсаар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 4 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 08:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 08:28 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:05 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 20х30 метрийн хэмжээтэй ногооны агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 14:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:11 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй гарааш, “Ландгруйзер-105” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 16:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Ганган-Орхон” багт 24х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 16:53 цагт хүлээн авч тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч,1 автомашинтай 1 км зам туулан 16:55 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” гэдэг газар /Баруунбүрэн сумаас зүүн урд зүгт 6 км-т/ 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 68.5 км замыг туулан 20:42 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 20:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 21:08 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Б-гийн “Приус-20” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 21:03 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 21:22 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Булган 6 дугаар багийн 5 м3 түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 22:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 22:41 цагт очиж 19 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 8х10 метрийн хэмжээтэй байшин, 3х6 метрийн хэмжээтэй гараашийн хамт шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны шөнийн 01:58 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 31.5 км замыг туулан 02:33 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг химийн бодисын осол:

Химийн бодисын осол – Аммиакын осол: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт Аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 10 алба хаагч, прокурорын газраас 2 алба хаагч, цагдаагийн газраас 4 алба хаагч, мэргэжлийн хяналтын газраас 5 алба хаагч, эрүүл мэндийн газраас 1 алба хаагч, “ӨВ ЭКО МИЙТ” ХХК-ийн 5 ажилтан, Улаанбаатар хотоос хөргөлтийн инженер 1, нийт 28 хүн, 7 автомашинтай ажилласан. “ӨВ ЭКО МИЙТ” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн агуулахаас 100 метр тойрогт хамгаалалтын бүс тогтоож, аммиакийн хөргөлтийн шугамыг хааж агуулахын камерын аммиакын хөргөлтийн шугамын хаалт, залгаа, дээврийн хөндийн шугамд индикатор багажаар хэмжилт хийсэн. Агуулахын дээврийн хөндийн 2 талд агааржуулалтын нүх гаргаж агуулахын өрөөний ханыг цоолж сэнс байрлуулан дотор хуримтлагдсан агаарыг гаргах арга хэмжээ авч “Гастик” багажаар хэмжилт хийхэд 20 ppm байсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянцагаан” багийн “Заан ширээт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ малчин Э гэдэг айлынхаас иргэн М  /эрэгтэй, 34 настай , хөгжлийн бэрхшээлтэй/ 11.29-ний 16:00 цагийн орчим морьтой гэрээсээ гараад алга болсон тухай мэдээг 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн тасгаас 1 алба хаагч, орон нутгаас 3 иргэн, ар гэрээс нь 4 иргэн, нийт 8 хүн, 3 автомашинтай 16:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Бүйлсэн” багийн “Адуунчулуун” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ малчин А /27 настай, эрэгтэй, эрүүл/ 11.29-ний өдрийн 21:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.30-ны шөнийн 01:03 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 15 хүн, 4 автомашинтай 01.28 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд талд 12 давхар баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилд цогцос байна гэсэн дуудлагыг 12:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 13:04 цагт очиж 42 минут ажиллаж иргэн С /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top