Онцгой хүмүүс бол Онцгойгийнхон

ontsgoi-2.jpg

Гал, усны гашуун зовлон бүрт авран хамгаалах ажлаа өдөр, шөнөгүй, өвөл, зуныг үл ялган гүйцэтгэж явдаг Онцгой хүмүүс бол Онцгойгийнхон. Хаа нэг газар гал гарлаа, хэн нэгэн усанд живлээ, зуданд малтайгаа уруудлаа, ойд төөрлөө, дээвэр дээрээс үсэрч, амиа хорлох гэж байна гэх мэт түм буман таагүй явдлыг гарз, хохирол багатай даван туулахаар Онцгой байдлынхан өөрийн амь, биеийг үл хайхран зүтгэдэг. 2004 онд  Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг  нэгтгэн  Онцгой байдлын албыг байгуулснаас хойш тэд 15 жилд  17 012 эрдэнэт хүний амь насыг аварч, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

Онцгойгийнхон бол үнэхээр онцгой үүрэгтэй хүмүүс. Хэн нэгний алтан амийг хамгаалах, аврах, байгаль эх дэлхийгээ гамшигт өртүүлэхгүй байх, бусдын эд хөрөнгийг хамгаална гэдэг буянтай сайхан ажил билээ.

Эх сурвалж: gereg.mn

scroll to top