Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т амжилттай хамрагдаж, гуравдугаар байрт шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг зохион байгуулах” тухай 150-р тогтоолын дагуу улсын үзлэгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ зэрэг 156 байгууллага хамрагдсан байна.
Онцгой байдлын газар нь 1991 оноос хойшхи албаны бүх бичиг баримтаа бүрэн цахимжуулж, архивын өрөө тасалгааг стандартын дагуу тохижуулан дохиололтой болгож камержуулаад байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.