Онцгой байдлын ерөнхий газар нь “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т амжилттай хамрагдаж, “А” үнэлгээтэй дүгнэгдлээ.
Архивын улсын үзлэгийг албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, байгууллагын архивын ажил, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж байгаа ажил гэсэн 4 үндсэн чиглэлээр зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.