Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/DSC5766-1024x683.jpg)
Офицер, ахлагч бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/GJ1A5710-1024x682.jpg)
Сургуулийн хүрээнд “Цэргийн алба хаагчийн ёсзүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” сэдэвт онолын болон дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/GJ1A6064-1024x682.jpg)
Хээрийн дадлага сургууль энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/GJ1A5917-1024x682.jpg)