Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 12-17 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт 9х7метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 11:00 цагт очиж 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 12х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 11:05 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 14:34 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд эзэнгүй айлын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 15:15 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “UB” авто засварын дэргэд 2.5х6 метрийн хэмжээтэй дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 3.5 км замыг туулан 16:21 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ёл багт иргэн Э-гийн эзэмшлийн “УАЗ Пургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 16:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:49 цагт очиж 7 минут ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 18:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:19 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 3 дугаар хэсгийн “Бат шил” ХХК-ийн хашаанд тус компанийн Ковш загварын тусгай зориулалтын механизм шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 19:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 1.5 км замыг туулан 19:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 21:17 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багт иргэн Х-гийн гэрт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  0.5 км замыг туулан 22:04 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс иргэн Х /42 настай, эрэгтэй/, О /4 настай, эрэгтэй/, О /1 настай, эмэгтэй/ нарыг аварч гаргасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12:09-ний шөнийн 04:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:14 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” автозасварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 12.09-ний шөнийн 03:34 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очиж иргэн О /22 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top