Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78381573_562806677841919_7743891992500764672_n-1024x498.jpg)
Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд О.Есүгэн, 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ийн жинд У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ийн жинд Б.Мишээлт, 75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 57кг-ийн жинд Э.Баярсайхан нар мөнгөн медаль хүртээд байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79325859_1730816747049962_3619634244764041216_n-1024x498.jpg)
Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Мишээлт, шилдэг эмэгтэй тамирчнаар Л.Алтанцэцэг нар тодорсон юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78381573_562806677841919_7743891992500764672_n-1024x498.jpg)
Боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн наадмын 13 жинд өрсөлдөж, энэ сарын 02-08-ны өдрүүдэд аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78468945_609028046570777_7513490099699449856_n-1024x498.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78640023_581519102645481_2576236025407864832_n-1024x498.jpg)