Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх
ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
Эрдэм шинжилгээний бага хурал
Гамшиг судлалын хүрээлэн нь жил бүр гамшиг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн судлаачдын хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн тавьж хэлэлцэх, санал солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн ээлжит эрдэм шинжилгээний хурал нь “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2015” сэдвийн дор 2015 оны 11 дүгээр сарын 19 –ны өдөр зохион байгуулагдана.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд холбогдох илтгэлээ хэлэлцүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.
“ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ-2015”
СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь өнөө үед урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүхэлдээ чиглэх болсон. Манай улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаа энэхүү чиг хандлагатай нийцэж байгаа хэдий ч сайжруулах, боловсронгуй болгох тулгамдсан асуудлууд цөөнгүй байна.
Иймд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна.
Хуралд хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:
- Гамшгийн шалгуур үзүүлэлт
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээ
- Гамшгийн хохирлын үнэлгээ
- Гамшгийн дараах дүн шинжилгээ, туршлага, сургамж
- Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо
- Хүн амд зарлан мэдээлэл хүргэх арга хэлбэр
Хурлын зохион байгуулалт:
- Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант бүтээлээ эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2015 оны 11 дүгээр сарын 6-ны дотор mail_serj@yahoo.com цахим хаягаар болон 51-262539 дугаараар холбогдож ирүүлнэ.
- Ирүүлсэн бүтээлийг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, эмхэтгэлд хэвлүүлэх гэсэн хэлбэрээр шалгаруулна. Хуралд хэлэлцүүлэх бүтээлийг урьдчилан мэдэгдэх бөгөөд хэлэлцүүлэх илтгэлээ Power point хэлбэрээр 15 минутад багтааж илтгэхээр бэлтгэнэ.
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:
Бүтээлийг А4 хэмжээтэй цаасанд 10-12 хуудсанд багтаан дараах хэлбэрээр бичиж ирүүлнэ. Үүнд:
- Хэрэглээний программ: Microsoft Word
- Үсгийн фонд: Arial
- Бичвэрийн өндөр: 12
- Мөр хоорондын зай: 1.15
- Хуудасны дээр-2см, доор-2см, зүүн-3см, баруун-1.5см
Эрдэм шинжилгээний өгүүлэл дараах хэсгүүдтэй байна. Үүнд:
а. Өгүүллийн нэр
б. Зохиогчийн овог, нэр, хаяг
в. Хураангуй
г. Түлхүүр үг
д. Оршил
е. Судалгааны материал, арга зүй
ё. Судалгааны үр дүн
ж. Хэлэлцүүлэг
з. Дүгнэлт
и. Ном зүй
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ