Онцгой байдлын ерөнхий газраас Хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагуудтай 2020 оны хамтын ажиллагааны талаар уулзалт хийж, санал солилцлоо.
Уулзалтад ОБЕГ, МУЗН, “Дэлхийн Зөн Монгол”, “Каритас Монгол”, “Мерси Кор” олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, “Бэлэн бай” сургалтын багцаар сайн дурын сургагч багш бэлтгэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.