Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр:  Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Аж ахуйн нэгж, байгууллагад гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн “Алтай-Улиастай” эрчим хүчний системийн ТӨХК-ийн хашаанд сахиул С-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 06:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн З, Н нарын 4, 5 ханатай 2 гэр, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд иргэн Б-гийн 9х4.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 18:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 18:17 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд иргэн Ж-гийн 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 19:06 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 05:32 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс А /10 настай эмэгтэй/, Д /7 настай, эрэгтэй/ нарыг авран хамгаалж, НТТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top