Алба хаагчид “Анхдагч цом”-ын эзэд болов

78045617_599456904136257_5013125698072608768_o.jpg

  Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Анхдагч цом”-ын эзэд боллоо.

Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тодорсон юм.

Тэмцээн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд 40 гаруй байгууллагын 150 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top