Түүхт 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

J1A8136.jpg

ОХУ-ын Улсын нөөцийн агентлагийн Хадгалалтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 80 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд цахим хурлыг хийлээ.

 Энэ үеэр түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, хоёр орны нөөцийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

            Монгол Улсын нөөцийн байгууллага нь ОХУ-ын Улсын нөөцийн агентлаг (Росрезерв)-тай 2002 онд “Хамтын ажиллагааны протокол”-ыг байгуулж, харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа явуулах, улсын нөөцийн бараа, материалын хадгалалтын чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний баялаг туршлагаас суралцах, туршлага солилцох, чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлээр харилцан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2012 оноос хойш Торжокийн Политехникийн коллежид жил бүр 10 алба хаагчийг сургалтад хамруулдаг юм.

  Бригадын генерал Г.Ариунбуян “Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, улсын нөөцийн бараа, материалыг хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургах чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top