ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2019 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлыг зохион байгууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79462893_451848215715635_8899137804559187968_o.jpg)
Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, 2019 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78870374_451848175715639_4733497140687405056_o.jpg)
“Тэргүүний салбар”-аар Хөгжмийн салбар, “Тэргүүний бүлэг”-ээр Эрэн хайх, аврах салбарын нэгдүгээр бүлэг, “Хөдөлмөрийн аварга”-аар Агаарын ажиллагааны салбарын аврагч-шүхэрчин, ахлах ахлагч Б.Ганбаатар, “Тэргүүний офицер”-оор Уул, уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга, “Тэргүүний мэргэжилтэн”-ээр Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр,
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/77091140_451846805715776_6559249057741537280_o.jpg)
“Тэргүүний ахлагч”-аар Ашиглалтын техникийн тоо бүртгэгч, ахлах ахлагч Б.Баярхүү, “Тэргүүний холбоочин”-оор Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч- холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар, “Тэргүүний хөгжимчин”-өөр Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ү.Ганзориг, “Тэргүүний аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Сугаржав, Уул, уурхайн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Алтангэрэл, “Тэргүүний шүхэрчин”-ээр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Х.Эрдэнэсүх, “Тэргүүний химичин”-ээр Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Х.Талгат, “Тэргүүний жолооч”-оор Тээврийн салбарын Тусгай зориулалтын автомашины жолооч ,ахлах ахлагч Б.Баатарсүрэн, “Тэргүүний засварчин”-аар Засварын салбарын автомашины засварчин, ахлагч Б.Амарбаяр, “Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар гэрээт харуул Б.Эрдэнэпүрэв нар тус тус шилдгээр шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/80013340_451848135715643_7709598396629123072_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/80089063_451847285715728_8360765277503225856_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79777785_451847532382370_5008893639162593280_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79528116_451846439049146_2073376585762734080_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79529063_451847969048993_6030367798524379136_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79752252_451846612382462_1106185598932090880_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79223474_451847135715743_4134009337838305280_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/79379391_451847172382406_3059843458832269312_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78907118_451847925715664_7472374360594972672_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78946533_451847092382414_6399661606464126976_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78684659_451847875715669_5674261979724775424_o.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/78875406_451847349049055_5058112504085872640_o.jpg)