ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. Энэ үеэр албаны өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.
Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дундговь аймгийн Онцгой байдлын газар 20 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Орон сууц 2020 оны I улиралд ашиглалтад орох бөгөөд тус орон сууцанд орох 12 алба хаагч тус бүрт 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.