Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт иргэн Г-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 09:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 09:32 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд иргэн Ц-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:45 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 14:20 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарамд “Алтан тариа” ХХК-ийн 8х13 метрийн хэмжээтэй гахайн ферм шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 15:15 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 31 км замыг туулан 15:43 цагт очиж 2 цаг 50 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багт иргэн Г-гийн 10×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:28 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт иргэн Н-ийн 2х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны шөнийн 03:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.8 км замыг туулан 03:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус аймгийн харьяат иргэн Б /57 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top