Д.Ариундалай: “Дотоод зарлан мэдээллийн систем” нь тоон радио холбооны системийг үүрэн телефон холбооны технологитой хослуулсанаараа онцлог

1212-1.jpg

Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Д.Ариундалайтай ярилцлаа.

– Монгол Улсад гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн системийг нэвтрүүлээд удаагүй байна. Таны хувьд энэхүү төслийг эхлүүлж, хариуцан ажиллаж байсан. Зарлан мэдээллийн системийг нэвтрүүлэх болсон гол шалтгаан нь юу байв гэдгээс яриагаа эхлэе?

– Өнөө үед болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад  тогтвортой, найдвартай ажиллах өндөр технологи бүхий зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэнээр гамшгийн  хор хохирлыг хохирол багатай даван туулах, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг  бууруулахад онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлвэл урьдчилан сэргийлэх ажлын гол тулгуур нь  зохион байгуулалттай сургалт, дээр нь мэдээж тогтвортой ажиллах зарлан мэдээллийн систем юм.

Тийм ч учраас олон улс оронд зарлан мэдээллийн системүүдийг нэвтрүүлж, ашиглаж байна. Монгол улсын хувьд ч тодорхой судалгаа шинжилгээг хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад ашиглагдаж байгаа зарлан мэдээллийн системтэй биечлэн танилцсаны үндсэн дээр “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” төслийг боловсруулж байлаа. Улмаар 2013 онд Монгол Улсын Засгийн газраас  11.6 тэрбум төгрөгийн өртөгтэй өнөөгийн ашиглаж байгаа Зарлан мэдээллийн системийг бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулж байсан.

– Өндөр өртөг, зардлаар бий болсон зарлан мэдээллийн системийг тогтвортой байлгах, улам хөгжүүлэх, монгол орны бүх газар нутгийг хамарсан, нийт хүн амд хүртээмжтэй болгох ажил хэр хийгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн 04 дүгээр сард нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр гэхэд иргэдээс зарлан мэдээллийн дуут дохионы цамхагийн тоо цөөхөн,  сонсгол муу байна, барилга дотор сонсогдохгүй байна, алслагдсан, шинэ сууршилын бүсэд зарлан мэдээллийн цамхаг огт байхгүй байна гэх мэт  санал, шүүмжлэл их байсан…?

– Их зөв асуулт байна. Иж бүрэн сургуулийн үеэр нийслэл хотод ашиглагдаж байгаа зарлан мэдээлэх систем ямар чухал үүрэгтэй болох нь тодорхой харагдсан. Гэхдээ энэ бол нийслэлд ажиллаж байгаа зарлан мэдээллийн систем хангалттай, хүртээмжтэй байгаад ийм үнэлгээ авсан гэж бодохгүй байна.

Нэгэнт байгуулсан зарлан мэдээллийн системийг тогтвортой байлгаж, байнгын техникийн үйлчилгээг хийх асуудал чухал байна. Манайх шиг хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай оронд гудамж талбай, барилга байгууламжийн дээвэр дээр байрлах зарлан мэдээллийн системийн хэвийн ажиллагааг хангана гэдэг их хэцүү. Наад зах нь цамхагийн нөөц тэжээлийн үүсгүүр аккумляторын эдэлгээний хугацаа дууссан, мэдээллийн дэлгэцүүд солих шаардлагатай болсон байна.

Дэлхийн улс орнуудад гамшигт тэсвэртэй аюулгүй, хотыг бий болгохын тулд заавал хэрэгжүүлэх  10 үндсэн чиглэлийн нэгэнд “…тухайн хот эрт зарлан мэдээлэх системтэй эсэх, зарлан мэдээлэл нь тухайн хүн амын хэдэн хувьд хүрч байгаа эсэх… ” гэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох болсон байна.

Дээр дурьдсан “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” төслийн техникийн шийдлийг анх 2009 онд боловсруулж, 2013 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулсан. Уг нь анх зарлан мэдээллийн төвийг байгуулсанаас хойш жил бүр 15-20 ширхэг зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийг шинээр байгуулахаар төлөвлөгдөж байсан юм. Хэрэв энэ төлөвлөлтөөр явсан бол өнөөдөр 180 аад зарлан мэдээллийн цамхагтай байх байлаа.

 Дашрамд хэлэхэд Солонгос улсад гэхэд шинэ сууршлын бүсүүдэд шинээр зарлан мэдээллийн систем суурилуулах болон хуучин зарлан мэдээллийн системээ шинэчлэхдээ яг манайд одоо байгаа энэ системийг ашиглаж байна.

Онцгой байдлын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол ОБЕГ, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар болон бүсийн төвүүд, орон нутгийн Онцгой байдлын газруудад “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй болсон. Одоо харин энэ дэд төвүүдийг зарлан мэдээллийн нэгдсэн төвтэй холбох асуудал маш чухал юм.

Тийм учраас “Дотоод зарлан мэдээллийн систем” ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно. Дотоод зарлан мэдээллийн систем нь Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр, Хил хамгаалах алба, уул уурхайн бүх шатны нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, алслагдсан, шинэ сууршлын бүсэд зарлан мэдээлэл, сэрэмжлүүлэх мэдээллийг шуурхай хүргэх зориулалт бүхий зарлан мэдээллийн цогц систем юм.

“Дотоод зарлан мэдээллийн систем” нь орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологи болох тоон радио холбооны системийг үүрэн телефон холбооны технологитой хослуулсанаараа онцлог.

Ажиллагааны зарчим нь яаж явагдах вэ?

“Дотоод зарлан мэдээллийн систем”- ээр мэдээлэл дамжуулахдаа:

1. Шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтан /РТТ/ микрофоноор удирдах төхөөрөмжийн 1-2-3 дугаар сувгийг / эсвэл 3 сувгаар зэрэг/  сонгож зарлан мэдээлэл дамжуулна.

2. Тодорхой эрх бүхий албан тушаалтан өөрийн оршин буй газар орноос үл хамааран, үүрэн болон суурин телефон утаснаас төхөөрөмжид суулгасан WCDMA  модемийн тусламжтайгаар зарлан мэдээлэл дамжуулна.

Мэдээлэл удрирдах төхөөрөмжөөс хэт богино долгионы нэвтрүүлэгч улмаар  антенаар дамжин цахилгаан соронзон долгион болж 1-3 бүлэг бүхий хүлээн авагчийн тусламжтайгаар  хэрэглэгчдэд хүрнэ.

Энэ хүлээн авагчаас ямар мэдээлэл авч болох вэ?

   – Хүлээн авах төхөөрөмж нь санах ойтой бөгөөд MPEG-3 өргөтгөлтэй мэдээллийг хүлээн авч, ирсэн хугацааны дарааллаар нь 100 хүртэлх мэдээллийг хадгалах мөн дахин сонсох нөхцөл бүрдсэнээр мэдээллийн чанар байдалд үнэлгээ, хяналт тавих боломжтой. Мөн хүлээн авах төхөөрөмжийн дэлгэцнээс он, сар, өдөр, цаг, минут ирсэн мэдээний тоо, орчны температур зэрэг мэдээллийг харах боломжтой юм.

– Энэхүү зарлан мэдээллийн системийн иж бүрдэлд юу юу орох вэ?

            – Уг зарлан мэдээллийн систем нь богино хугацаанд суурилуулж дэлгэн байгуулах, нүүлгэн шилжүүлэх, хөдөлгөөнт байдлаар зөөж, тээвэрлэн ашиглах боломжтой зэрэг нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нэн тохиромжтой. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, хямд өртөгтэй зэрэг онцлогтой.

              “Дотоод зарлан мэдээллийн систем”-нь :

  1. Удирдах төхөөрөмж
  2. Радио нэвтрүүлэгч     
  3. Хүлээн авах төхөөрөмжөөс бүрдэнэ.

– “Дотоод зарлан мэдээллийн систем” –ийг газар орон дээр нь туршиж үзсэн үү?

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сумдад 2018 онд зарлан мэдээллийн системийн техникийн боломж, ашиглалт, мэдээлэл дамжуулах болон тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар туршилт судалгааг хийсэн.

г туршилт, танилцуулгын дараа онцгой комиссын гишүүдээс санал зөвлөмж, хүсэлтүүдийг авч зарлан мэдээллийн төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагын талаар зөвшилцөхөд: “Баруун-Урт хотын гамшгаас хамгаалах 12 албаны төв штаб, бусад хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагад байршуулж, гамшиг болон цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, цагдаагийн газар, эрүүл мэндийн газруудын цаг үеийн мэдээ, мэдээлэл зэргийг нэгэн зэрэг хүргэх боломжтой, орон нутгийн хэмжээнд чухал хэрэгцээтэй юм байна” гэж дүгнэж байсан.

Баруун-Урт хотын төвөөс хамгийн хол зайд байрлах Цагдаагийн газар, Нисэх онгоцны буудал, захын гэр хороололд очиж туршилтуудыг хийхэд нэвтрүүлэх чадал, сонсгол сайн байлаа. Зарлан мэдээлэх системийн хүлээн авах чадлыг шалгахад хүлээн авагч төхөөрөмж нь 10 км хүрээлэлд хэвийн ажиллаж  байгаа нь орон нутгийг зарлан мэдээлэх хэрэгслээр хангах боломжтой гэж үзсэн.

Мөн энэ оны 3 дугаар сард Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагаан-Үүр, Улаан-Уул суманд энэ зарлан мэдээллийн системийг суурилуулсан, холбогдох албан тушаалтнуудад сургалт зохион байгуулсан.

Дотоод зарлан мэдээллийн систем болон Гамшгийн түвшинг мэдээлэх системийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын “Зарлан мэдээллийн төв”-д суурилуулсан бөгөөд системийн хэвийн ажиллагааг бүрэн хэмжээгээр шалгаж үзэхэд Мөрөн сумын нутаг дэвсгэрт нийт 87 байршилд хүлээн авагч суурилуулсан нь хэвийн ажиллаж байв.

Мөн зарлан мэдээллийн системийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЗДТГ-ын төв байранд суурилуулан, сумын нутаг дэвсгэрт 24 байршилд хүлээн авагч суурилуулсан. Мөн Цагаан-Үүр сумын ЗДТГ-ын төв байр болон шаардлагатай 22 хэрэглэгчийн байршилд хүлээн авагчийг тус тус суурилуулсан нь хэвийн түвшинд ажиллаж байлаа. Хүмүүс маш хэрэгтэй систем байна гэж хүлээж байсан.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top