Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с байна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 21-нд зарим газраар цас орно. Салхи 18-19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэйдүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 17:12 цагт очиж, иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 3 дугаар гудамжинд иргэн П-ын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:44 цагт очиж, иргэн П-ын 6х12 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Дэнжийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:14 цагт, нэмэлтээр 7 алба хаагч, 2 автомашинтай 20:35 цагт тус тус очиж, иргэн У-ын 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний хэсэг шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 00:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 00:16 цагт очиж, иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

 Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ийн зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.16-ны өдрийн 05:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 05:47 цагт очиж, иргэн У-ийн жолоодож явсан “Вингроад” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт иргэн Х /23 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top